Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голуудын усны түвшин эрс нэмэгдэж Орхон, Хөгшин-Орхон голууд Хархорин сумын орчимоор ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНД байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол Бат-Өлзий сум орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 27 см давж үерлэж байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 33 см давж үерлэж байна.
Хангай нурууны өврөөс эхтэй ОНГИ гол Уянга сумын орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 5 см давж үерлэж байгаа бол ОНГИ гол АРВАЙХЭЭР сумын орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 13 см давж үерлэж байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, усны дундаж гүн 50-55 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 14 см давж үерлэж байна. ХӨГШИН-ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 26 см давж үерлэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР